Life

Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 35,000 шийдвэр гаргадаг

Насанд хүрсэн хүн өдөрт хичнээн шийдвэр гаргадгыг та мэдэх үү? Судлаачдын үзэж байгаагаар насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 35,000 орчим шийдвэр гаргадаг байна. Үүнд зөвхөн ухамсартайгаар гаргасан шийдвэрүүд л багтдаг. 

Юу идэхээс эхлээд хаана амьдрах гэх мэт жижиг, том шийдвэрүүдийн дунд төөрөлдөх нь амархан. Үүнийг мэргэжилтнүүд “сонголтын хэт ачаалал” гэж нэрлэдэг байна.

The Decision Lab-ийн тайлбарласнаар “Сонголтын хэт ачаалал гэдэг нь олон сонголттой тулгарахад шийдвэр гаргахад хүндрэлтэй байхыг хэлнэ, ялангуяа бүх сонголтууд ижил ач холбогдолтой мэт санагдах үед” гэжээ. 

Сонголт их байх нь “дутахаас айх айдас” (FOMO) үүсгэдэг. FOMO гэдэг нь бусдын амьдралтай өөрийнхөө амьдралыг харьцуулснаар өөрийгөө хоцорч байгаа мэт мэдрэх сөрөг сэтгэл хөдлөл юм. 

Хэдий олон сонголттой байх нь сонирхолтой мэт санагдах ч, “заримдаа ямар ч сонголтгүй байх нь биднийг илүү аз жаргалтай болгодог” гэж Чам, Годвин нар дүгнэсэн байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button