Бизнес
Зүүн Өмнөд Азийн стриминг зах зээлийг Netflix тэргүүлж байна

Media Partners Asia (MPA)-ийн шинэ мэдээллээр Зүүн Өмнөд Азийн видео стриминг зах зээл 2024 онд 14 хувиар өсөж, нийт 1.8 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд үзэлтийн хэмжээ 440 тэрбум минутад хүрчээ.
Netflix тус зах зээлд давамгайлсаар байгаа бөгөөд нийт үзэлтийн 52 хувь, нийт орлогын 42 хувийг эзэлжээ. Мөн 2024 оны дөрөвдүгээр улиралд шинээр нэмэгдсэн бүх гишүүнчлэлийн 50 гаруй хувийг эзэлж, жилийн эцэст 12 сая гаруй хэрэглэгчтэй болсон байна.
Солонгос контентууд илүү өндөр хандалттай байгаа ба АНУ-ын контентууд контент стриминг үзэлтийн 20 хувийг бүрдүүлж байна.