Дэлхийн зөөлөн хүчний индексээр Монгол Улс 14 байр урагшиллаа
“Дэлхийн зөөлөн хүчний индекс” судалгаагаар Монгол Улс 108 дугаарт жагсаж, өнгөрөгч оноос 14 байр урагшилжээ.

Лондон хотноо төвтэй “Brand Finance” компаниас жил бүр гаргадаг уг судалгаа нь 193 улсыг хамруулж, улс орнуудын зөөлөн хүчийг танигдсан байдал, нэр хүнд, нөлөөлөл гэсэн үндсэн гурван үзүүлэлтийн зэрэгцээ бизнес ба худалдаа, олон улсын харилцаа, боловсрол, шинжлэх ухаан, өв соёл, засаглал, мэдээлэл, харилцаа холбоо, тогтвортой ирээдүй, хүн ба үнэ цэнэ гэсэн 8 тулгуур үзүүлэлтээр харьцуулан дүгнэж, эрэмбэлдэг байна.
Өнгөрсөн жил Монгол Улс анх удаа уг судалгаанд хамрагдсан юм. Энэ оны тайланд “Хүмүүс ба үнэт зүйлс”,”Соёл ба өв” гэсэн голлох үзүүлэлтээр Монгол Улс 21 байр урагшилсан төдийгүй “Brand Finance”-аас Монгол Улсыг аялахад таатай аюулгүй, найдвартай орон хэмээн үнэлжээ.