Урлаг

“Nike”, “Skims” хамтарсан спорт хувцасны брэнд гаргана

“Nike” компани Ким Кардашьяны “Skims”-тэй хамтран “NikeSKIMS” гэх спорт хувцасны шинэ брэнд гаргахаар боллоо. Эхний коллекц энэ хавар худалдаанд гарч, 2026 оноос албан ёсны нээлтээ дэлхийн хэмжээнд хийхээр төлөвлөжээ. Энэхүү хамтын ажиллагаа нь “Nike”-д илүү олон эмэгтэй хэрэглэгч татах боломжийг олгох юм.

Одоогоор “Nike”-ийн нийт худалдан авагчдын 40 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч тус компани энэ тоог өсгөх зорилт тавьжээ. Учир нь эмэгтэй худалдан авагчид хувцсанд илүү их мөнгө зарцуулдаг тул энэ нь “Nike”-ийн бизнесийн хувьд чухал өсөлтийн боломж гэж үзсэн аж.

“Skims”-ийн хувьд ч энэ хамтын ажиллагаа томоохон давуу талтай. 4 тэрбум ам.долларын үнэлгээтэй тус брэнд “Nike”-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, нийлүүлэлтийн сүлжээг ашиглан зах зээлд илүү өргөн хүрээнд хүрэх боломжтой болно. Мөн энэхүү хамтрал нь “Skims”-ийг хөрөнгийн зах зээлд нээлттэй компани болгох төлөвлөгөөг улам ойртуулж байна.

Өмнө нь “Victoria’s Secret” зэрэг дотуур хувцасны брэнд спорт хувцасны зах зээлд хөл тавихыг оролдож байсан ч төдийлөн амжилт олоогүй. Харин “Skims” “Nike”-ийн дэмжлэгтэйгээр энэ салбарт хүч түрэн орж ирэх өндөр магадлалтай байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button