Технологи

Apple компани iPhone 16e шинэ загвараа танилцууллаа

Энэхүү шинэ загвар нь өмнөх iPhone SE-г орлож, илүү сайжруулсан үзүүлэлтүүдтэйгээр $600 үнээр худалдаанд гарч байна.

iPhone 16e нь 6.1 инчийн Super Retina XDR OLED дэлгэцтэй бөгөөд хөнгөн цагаан хүрээ, бат бөх шилэн ар талтай. Xар болон цагаан өнгөний сонголттой.

Шинэ A18 чипээр тоноглогдсон нь төхөөрөмжийн хурд, гүйцэтгэлийг сайжруулж, эрчим хүчний хэрэглээг багасгасан. Мөн Apple-ийн өөрийн бүтээсэн C1 модемийг ашигласнаар 5G сүлжээг дэмждэг болжээ.

48 мегапикселийн Fusion камер нь сайжруулсан зураг авалтын боломжийг олгож, зургийн чанарыг алдалгүйгээр 2x хүртэл татна. Мөн TrueDepth технологитой урд камер нь Face ID-ээр төхөөрөмжийг хурдан, аюулгүй нээх боломжийг олгоно.

iPhone 16e нь өмнөх загваруудтай харьцуулахад батерейны ажиллагааг мэдэгдэхүйц сайжруулсан. Тухайлбал, iPhone 11-ээс 6 цаг, бүх үеийн iPhone SE-ээс 12 цаг илүү ажиллах чадвартай.

Нэмэлт Онцлогууд:Apple Intelligence: Тусгайлан бүтээсэн хиймэл оюун ухааны систем нь бичвэр засварлах, зураг боловсруулах зэрэгт тусална.

Action Button: Түргэн тохиргоо хийх боломжтой нэмэлт товчлуур.

Phone 16e загварыг 2-р сарын 21-ээс урьдчилан захиалах боломжтой бөгөөд 2-р сарын 28-наас эхлэн худалдаанд гарна. Энэхүү шинэ загвар нь сайжруулсан үзүүлэлтүүд, хиймэл оюун ухаан, урт хугацааны батерейны ажиллагаа зэргээрээ хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button