Спорт

Шөвгийн 16-д өрсөлдөх багууд тодорлоо

Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн хасагдах шатанд өрсөлдөх бүх багийн нэрс тодорхой боллоо.

Лхагва гарагт болсон тоглолтуудын дүнгээр “Реал Мадрид”, “Пари Сен-Жермен”, Дортмундын “Боруссиа” болон Эйндховены ПСВ багууд 1/8-ийн плей-оффт шалгарсан байна. 

Харин мягмар гарагт “Брюгге”, Мюнхений “Бавариа”, Роттердамын “Фейенорд”, Лиссабоны “Бенфика” багууд шөвгийн 16-д тоглох нь тодорхой болсон билээ. 

Ирэх сард болох шилдэг 16 багийн тоглолтуудын оноолт дараах байдлаар гарах болов уу хэмээн баримжаалж байна.

  • “ПСЖ” (Франц) баг – “Ливерпүүл” (Англи, 1-р гарч плей-оффт шууд шалгарсан), “Барселона” (Испани, 2-р гарч плей-оффт шууд шалгарсан) хоёрын аль нэгтэй нь оноолт таарна;
  • “Брюгге” (Бельги) – “Лилль” (Франц, 7) эсвэл “Астон Вилла” (Англи, 8);
  • “Реал” (Испани) – “Атлетико” (Испани, 5) эсвэл “Байер” (Герман, 6);
  • ПСВ (Нидерланд) – “Арсенал” (Англи, 3) эсвэл “Интер” (Итали, 4);
  • “Фейенорд” (Нидерланд) – “Интер” (Итали, 4) эсвэл “Арсенал” (Англи, 3);
  • “Бавариа” (Герман) – “Байер” (Герман, 6) эсвэл “Атлетико” (Испани, 5);
  • “Боруссиа” (Герман) – “Астон Вилла” (Англи, 8) эсвэл “Лилль” (Франц, 7);
  • Бенфика” (Португал) – “Барселона” (Испани, 2) эсвэл “Ливерпүүл” (Англи, 1).

Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-ийн сугалаа 21-ний баасан гарагт явагдана.

Холбоотой мэдээнүүд

Back to top button