Топологийн кубитэд суурилсан анхны квант чипийг microsoft компани танилцууллаа
Топологийн цөм (Topological Core) хэмээх шинэ бүтцэд суурилсан дэлхийд анхных болох квант чипийг “Microsoft” компани танилцууллаа.
“Majorana 1” хэмээн нэрлэсэн энэхүү чипийг бүтээснээр үйлдвэрлэлийн нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэж чадах квант компьютерыг хэдэн арван жилийн дотор биш харин хэдхэн жилийн дотор зохион бүтээх боломж нээгдэж байна гэж компани мэдэгджээ.
“Majorana 1”-ийн гол онцлог бол дэлхийд анхных болох “топологийн дамжуулагч”-ийг (topoconductor) ашигласан явдал юм. Энэхүү инновацын материал нь илүү найдвартай, өргөтгөх боломжтой кубитүүдыг бий болгохын тулд мажорана бөөмсийг тогтоон удирдах боломжийг олгож байна.

Гарын алганд багтах хэмжээтэй нэг чипэнд нэг сая кубитийг байрлуулах боломжтой. Энэ бичил хуванцрууд хоргүй дайвар бүтээгдэхүүнүүд болон задрах, өөрийгөө нөхөн сэргээдэг материалуудыг гарган авах гэх мэт бодит асуудлуудыг шийдэж чадах квант компьютерыг бүтээхэд шаардлагатай босго үзүүлэлт юм.
Одоогоор “Majorana 1” чип дээр найман топологийн кубит байрлуулаад байгаа бөгөөд цаашдаа нэг сая кубит бүхий чип бүтээх судалгаандаа ашиглахаар төлөвлөж байна.
Энэхүү чипийг квант тооцоололд зориулсан шинэ материал, бүтцийг бий болгох судалгааны төслийн хүрээнд бүтээжээ. Судлаачид энэхүү төсөл дээр 17 жил гаруй ажилласан байна. Судалгааны явцад тэд илүү тогтвортой кубитүүдийг бий болгохын тулд арсенид инди ба хөнгөн цагаанд суурилсан дэлхийд хамгийн анхны “топологийн хэт дамжуулагч”-ийг бүтээж чаджээ.
