Life

Осолд өртсөн хүмүүст 30 мянган ам.долларын нөхөн төлбөр олгоно

Канадын Торонто хотод газардах үедээ осолдсон нисэх онгоцны зорчигч бүрд 30 мянган ам.долларын нөхөн төлбөрийг санал болгоно гэж АНУ-ын иргэний агаарын тээврийн “Delta Air Lines”компани мэдэгджээ.

Даваа гарагт АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотоос хөөрсөн онгоц Торонтогийн нисэх онгоцны буудлын хөөрөх зурваст хүчтэй газардах үедээ осолдож хөмөрсөн юм. Энэ үед гал гарч, өтгөн хар утаа бүрхсэн боловч азаар онгоцонд байсан 80 зорчигчийн ​​амь эрсдээгүй байна. 


Ослын улмаас 21 зорчигч гэмтэж бэртсэн боловч лхагва гаргийн өглөөний байдлаар нэг хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байнагэж “Delta” мэдэгджээ. Яаралтай тусламжийн албаны мэдээлснээр, нуруу, толгойндоо гэмтэл авсан, айдас түгшүүрт автсан, толгой нь өвдсөн хүмүүст түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Мягмар гарагт нийгмийн сүлжээгээр цацагдсан ослын дүрс бичлэгээс үзэхэд, Bombardier CRJ-900 онгоц газардах үедээ буух зурвасыг мөргөсний дараа их биеэрээ гулссаар хөмөрч осолджээ. Канадын Тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн мэргэжилтнүүд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа, “Delta” болон “Mitsubishi” компаниудтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. “Mitsubishi” компани 2019 онд “Bombardier”-ээс CRJ онгоцнуудыг худалдаж авсан байна.

Вашингтонд Америкийн цэргийн нисдэг тэрэг, зорчигч тээврийн онгоцтой агаарт мөргөлдсөний улмаас 67 хүний ​​амь үрэгдсэн, мөн Филадельфид эмнэлгийн тээврийн онгоц осолдож, долоон хүн амиа алдсан зэрэг Хойд Америкт болсон агаарын тээврийн ослуудын дараа Торонтод осол гарлаа.

Холбоотой мэдээнүүд

Back to top button