Apple-ийн хэрэглэгчид хиймэл оюун ухаан дутмаг хэмээн шүүмжиллээ
Apple компани Apple Intelligence-ээр ажилладаг хиймэл оюун ухаанаараа iPhone хэрэглэгчдийн шүүмжлэлд өртөж байна. Зургийг цэвэрлэх, мессежийг нэгтгэн дүгнэх зэрэг ажлуудыг хялбарчлахад зориулагдсан хиймэл оюун ухаан нь дутагдалтай байдгаас болж хэрэглэгчид “дүлий” хэмээн шүүмжилжээ.
Apple Intelligence нь Samsung Galaxy AI зэрэг өрсөлдөгчидтэй харьцуулахад дутмаг байгаа нь олны анхаарлыг татсан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр онцолж байна.

Apple Intelligence болон Samsung Galaxy AI хоёрын зураг цэвэрлэх чадварын ялгааг харуулсан саяхны нийтлэл 360,000 гаруй хандалт авчээ. Apple болон Samsung-ийн AI хэрэгслүүд хоёулаа объектыг сайн устгаж чадахгүй ч Samsung-ийн төхөөрөмж дээрх боловсруулалт нь энэ тал дээр Apple-аас илүү сайн ажилладаг байна.
Хэдийгээр эхний шатандаа явж байгаа ч Apple Intelligence нь утгагүй текст болон шал хамааралгүй хариултуудыг санал болгодог гэсэн шүүмжлэлд өртөж байна. Хиймэл оюун санааны үүсгүүрийн технологийг сайжруулах боломж байгаа хэдий ч Apple Intelligence нь хэрэглэгчийн хүлээлтээс доогуур байна.