БизнесХөрөнгийн зах зээл
"ХАС банк" ХК нэгж хувьцаанд 27 төгрөгийн ногдол ашиг олгоно
“ХАС банк” ХК өнгөрсөн оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 27 /хорин долоо/ төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.
Тус банк хувьцаа эзэмшигчдэдээ жилд хоёр удаа ногдол ашиг тараах бодлого хэрэгжүүлж буй. Энэ оны эхний хагас жилийн цэвэр ашгаас есдүгээр сарын 10-нд нэгж хувьцаанд 18 /арван найм/ төгрөг хуваарилсан.
Ингэснээрээ 2024 оны бүтэн жилийн цэвэр ашгаас олгож буй ногдол ашгийн хэмжээ нэгж хувьцаанд 45 /дөчин тав/ төгрөг болсон аж.
