Netflix-ийн ресторан нээгдэнэ
Дуртай кино цувралаа үзэнгээ, түүнээс сэдэвлэсэн хоол идэж хөгжилдөн сууна гэвэл ямар вэ? Энтертайнмент, казино ертөнцийн өлгий гэгддэг Лас Вегаст Нетфликс шинэ ресторанаа нээхээр болжээ.

‘’Netflix Bites’’ ресторан энэ долоо хоногоос эхлэн “MGM Grand Hotel Casino”-д үүд хаалгаа нээж бүтэн жилийн турш ажиллах юм. Тус ресторан алдартай цувралуудаас сэдэвлэсэн өглөөний цай, өдрийн хоол болон оройн хоолны цэсийг санал болгож байгаа бөгөөд үүнд ‘’Bridgerton” хэв маягийн цайны үйлчилгээ, ‘’Stranger Things’’-ийн Stranger Wings өдрийн хоол, ‘’Wednesday’’ цувралын дүрүүдийн зурагтай начос гэх мэт багтаж байна. Мөн долоо хоног бүр онцлох нэг цувралын сэдэвт коктейлоор үйлчлэх ба нээлтийн долоо хоногт ‘’Love is Blind’’, ‘’Squid Game’’ шоуны коктейлийг уух боломжтой. Мөн Нэтфликс компани 2025 онд АНУ-ын Даллас, Филадельфиа хотод “Netflix House”-аа нээхээр төлөвлөж байна.

Мөн Нэтфликс компани 2025 онд АНУ-ын Даллас, Филадельфиа хотод “Netflix House”-аа нээхээр төлөвлөж байна.