Хятад хүүхэлдэйн кино 1.4 тэрбум долларын ашиг олж бокс оффисын жагсаалтад орлоо
“Ne Zha 2” буюу Луутай тулалдаж, хувь тавиланг үл тоомсорлодог сахилгагүй хүүгийн талаарх хүүхэлдэйн кино нь Хятадад бокс оффисын дээд амжилтыг эвдэж, барууны кино театрууд руу оржээ.
Хятадын үлгэр домог дээр үндэслэсэн хийгдсэн уг хүүхэлдэйн кино 1-р сарын 29-нд нээлтээ хийснээс хойш Хятадад 1.4 тэрбум долларын борлуулалт хийж, дэлхийн бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кинонуудын эгнээнд орж байна.
Энэ нь 2015 онд нээлтээ хийж 936 сая долларын орлого олсон “Оддын дайн” киноны амжилтыг эвдээд байна. Мөн “Ne Zha 2” нь дэлхийн хамгийн өндөр орлоготой 20 киноны жагсаалтад багтсан Холливудын бус анхны кино юм.
Хэдэн арван жилийн турш Хятадын кино зах зээлд Холливудын шилдэг кинонууд ноёрхож ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны уран зөгнөлтөөс эхлээд романс, хүүхэлдэйн киноны төрөлд багтсан Хятадын уран сайхны кинонууд барууны кинонуудыг давж гарах болсон нь соёлын бахархал, илүү боловсронгуй түүх, технологийн дэвшлээс үүдэлтэй.
Хятадын дотоодын кино үйлдвэрлэл энэ боломжийг ашиглаж уламжлалт ардын аман зохиолоос улбаатай, орчин үеийн тусгай эффектүүдээр сайжруулан хүүхэлдэйн киноны зах зээлийн өрсөлдөөнд маш хүчтэйгээр гарч ирж байна. “Ne Zha 2” Хятадад дээд амжилт тогтоосныхоо дараа бусад оронд гарсан бөгөөд пүрэв гарагт Австрали, Шинэ Зеландад, баасан гарагт Хойд Америкт тус тус гарсан байна.
