Life

2024 он Монгол Улсын хэмжээнд түүхэндээ хамгийн олон гэмт хэрэг бүртгэгдсэн жил боллоо.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг 2024 онд 44,673 болж, өмнөх оны мөн үеэс 26%-р өсжээ.  Сүүлийн 4 жид дараалан бүртгэгдсэн гэмт хэргийн тоо дараалан огцом өсөж байгаа бөгөөд ялангуяа 2024 онд анх удаа 40 мянгыг давсан нь түүхэндээ хамгийн олон гэмт хэрэг бүртгэгдсэн жил боллоо.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хамгийн их буюу 36.5%-ийг Залилангийн гэмт хэрэг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ иргэний эрх зүйн гэрээний харилцааг ашиглах байдал нэмэгдэж байгаа бөгөөд цахимаар дамжуулан иргэдийг хууран мэхэлж луйвардах явдал даамжирсаар байна. Хэрэг бүртгэл үүсээгүй болон огт бүртгүүлээгүй өнгөрсөн залилангийн хэргүүдийг тооцвол хэдэн зуун мянга давах нь гарцаагүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button