Life
Хятадын цагдаагийн нохой сахилгын зөрчлөөс болж урамшуулал цалингаа хасуулжээ

Хятадын Шаньдун мужийн Вэйфан хотын цагдаагийн газарт ажилладаг анхны корги үүлдрийн цагдаагийн нохой Фу Зай ажлын байран дахь сахилгын зөрчлөөс болж жилийн эцсийн урамшууллаа хасуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд олны анхаарлыг татав.
Фу Зай нь ажлын цагаар унтах, хоолны савандаа шээх зэрэг үйлдэл гаргасан гэж үзэн, урамшуулал болох амттан, тоглоомыг нь хассан байна. Энэ үйл явдал цахим орчинд шуугиан тарьж, олон хүн түүнд урамшууллыг нь буцаан өгөхийг хүссэн аж. Үүний дараа цагдаагийн газар Фу Зайг амттан, хоолоор шагнажээ.
Фу Зайгийн хөгжилтэй, өхөөрдөм түүх олон нийтийн анхаарлыг татаж, цахим сүлжээнд хошигнол, эерэг сэтгэгдлээр дүүрэн хүлээн авсан байна.
