ATOX Esports баг BLAST Open Spring 2025 тэмцээнд Ази тивийг төлөөлж оролцоно
$400,000 шагналын сантай тэмцээнд The MongolZ шууд уригдсан бол ATOX Esports Ази бүсээс эрхээ авлаа.
BLAST-аас зохиож буй энэ оны хоёр дахь том тэмцээн бол $400,000 шагналын сантай “BLAST Open Spring 2025” юм. Гуравдугаар сарын 19-30-ны хооронд Португалын Лисбон болон Данийн Копенхаген хотуудад болох тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцох ёстой.
![](http://www.highlight.mn/wp-content/uploads/2025/02/GWPEgGZasAAd1hy.jpg-large-1024x1024.jpeg)
Тэмцээний эхний 12 багийг дэлхийн чансаагаар шууд урьсан бөгөөд тэр дунд Монголын “The MongolZ” баг багтаж буй.
Харин үлдсэн дөрвөн багийг Ази, Хойд Америк, Өмнөд Америк, Европын бүсээс сонгон шалгаруулсан юм. Улмаар Азийн бүсээс Монголын “ATOX Esports” баг эрхээ авч чадлаа.
Азийн бүсийн сонгон шалгаруулалтын тэмцээн буюу “BLAST Rising Asia Spring 2025”-д Монголын гурав, Хятадын тав, Австралийн нэг нийт найман баг тоглосон. ATOX Esports-ын хувьд Австралийн “Rooster”, Хятадын “Rare Atom” зэрэг багуудыг хожиж финалд нутаг нэгт “The Huns Esports” багийг буулган авсан.
ATOX багийнхан ердөө ганц хоногийн өмнө “IEM Dallas 2025” тэмцээний Азийн бүсийн сонгон шалгаруулалтын финалд Хятадын “Lynn Vision Gaming” багт хожигдож нэгэн том тэмцээний эрхээс мултраад байсан билээ.