Life

Саваагүй сармагчингаас болж, улс даяараа лаа барьжээ

Шри Ланка улсад тог тасраад гурав хонож байна. Учир нь, өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн саваагүй сармагчингаас болж, 22 сая хүн амтай арлын улсын эрчим хүчний сүлжээг бүхлээр нь тасалдуулж орхижээ. Эрчим хүчний мэргэжилтнүүд тасалдсан сүлжээг бүрэн хэмжээнд нь хүртэл сэргээхийн тулд өнөөдөр ч зогсолтгүй ажиллаж байгаа аж.

Эрчим хүчний сайд Кумара Жаяакоди ням гарагт цахилгаан тасарсан шалтгааныг бүтэн зургаан цагийн арайхийн олж илрүүлснээ олон нийтэд мэдэгдэж, нийслэл Коломбо хотын захад орших цахилгаан станцын сүлжээг эвдсэн хэргийн эзнийг сармагчин гэж заажээ. Нарийвчилбал, сармагчин станцын тог хувиргагчаар оролдож, дээрх хэргийг тарьсан байна. Гэхдээ хэргийн эзэн амьд үлдсэн эсэх талаар мэдээлэл одоогоор алга.

Холбоотой мэдээнүүд

Back to top button