Бизнес

Дональд Трамп зоосон мөнгө үйлдвэрлэхийг зогсоолоо

АНУ-ын зоос үйлдвэрлэлийн төв 2024 оны санхүүгийн жилд нийт 3.2 тэрбум пенни үйлдвэрлэхэд 85.3 сая ам.долларын алдагдал хүлээсэн гэж мэдээлсэн байна.

Нэг пенни хийх зардал 2023 онд 0.031 ам.доллар байсан бол 2024 онд 0.037 ам.доллар болж өсчээ. 

Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сангийн яаманд шинэ зоос цутгахаа зогсоохыг үүрэг болгожээ. 

Тэрээр “АНУ олон жилийн турш нэг центийн зоос үйлдвэрлэсээр ирсэн. Гэвч нэг пенни хийх зардал 2 центээс давж байгаа нь туйлын үр ашиггүй явдал!” хэмээн Truth Social хуудсандаа бичсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button