Худал мэдээлэлтэй тэмцэх төв байгуулна
ЦХИХХЯ-наас Худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулахаар болжээ.

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд албан ёсны лицензтэй программ хэрэглээндээ хэвшүүлэх шаардлагатай гэж ЦХИХХ-ны сайд мэдэгдлээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 103-т эрэмбэлэгдсэн. Тус индексээс хууль эрхзүйн шалгуураар өндөр оноо авсан ч техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавх сул байгааг тодотгожээ.
2023 онд дэлхийн даяар 317 сая гаруй “Рансомвэйр” халдлагын оролдлого бүртгэгдэж, 4500-5000 нь амжилттай болсон байна. Халдлага үйлдэгчийн нэхэмжлэх мөнгөний хэмжээ ч жил бүр нэмэгдсээр 2023 онд дунджаар 2.73 сая ам.долларт хүрчээ.
УИХ-ын 2021 оны намрын чуулганаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, эрхзүйн орчныг нь бүрдүүлж, Засгийн газрын 2022 оны тогтоолоор кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг баталж байсан.