Life
Вьетнамд замын хөдөлгөөний торгуулийн хэмжээг арав дахин өсгөлөө

Вьетнам улсад замын хөдөлгөөний торгуулийн хэмжээ арав дахин нэмэгдэж, зарим зөрчилд 1,500 ам.доллароос давсан торгууль ногдуулж эхэлжээ. Уг торгуулийн хэмжээ нь ихэнх иргэдийн сарын цалингаас давсан тоо юм.
Вьетнамд мотоциклийн жолооч нар улаан гэрлийг ихэвчлэн сануулга мэтээр хүлээж авч, бүрэн зогсохоос илүүтэй хурдаа багасгах хандлагатай байдаг. Үүнээс үүдэн тус улс зам тээврийн осол болон нас баралтын тоогоороо Азидаа дээгүүр бичигддэг байна.
Харин уг үзүүлэлтийг бууруулах үүднээс тус улсын эрх баригчид ийнхүү замын хөдөлгөөний дүрэм, хуулийг чангатгаж эхэлжээ.
Торгуулийн хэмжээ өссөнтэй холбогдуулан ачаалал ихтэй уулзваруудын замын хөдөлгөөн удааширч, жолооч нарын анхаарал болгоомж нэмэгдэж, замын түгжрэл нэмэгджээ.