Трамп, Путин нар Украины дайныг дуусгах талаар хэлэлцлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Украины дайныг зогсоох талаар утсаар ярилцжээ.
Энэ нь 2022 оноос хойш анх удаа АНУ-ын төрийн тэргүүн ОХУ-ын удирдагчтай албан ёсоор харилцсан тохиолдол болж байна.
Трамп өнгөрсөн долоо хоногт АНУ нь Украин, Оростой энхийн хэлэлцээр хийх талаар ярилцаж байна гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байгаа юм.
Энхийн хэлэлцээрийн боломжит хувилбар
Трамп Путинтэй уулзах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Тус уулзалтыг Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсад хийх магадлалтай байгаа бөгөөд ОХУ-ын парламентын олон улсын харилцааны хорооны дарга Леонид Слуцкийн хэлснээр уулзалтын бэлтгэл эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд 2,3-р сард зохион байгуулагдаж магадгүй байна.
Путины нөхцөл ба Украины байр суурь
Путин дайныг шууд зогсоох нөхцөлөө 2024 оны 6 сарын 14-нд танилцуулсан. Тэрбээр Украинд НАТО-д элсэхээс татгалзах, ОХУ-д өөрийн мэдэлд байгаа дөрвөн бүс нутгаас цэргээ гаргах шаардлагыг тавьжээ.
Путин цэргээ татах сонирхолгүй байгаа бөгөөд Украиныг НАТО-д элсэх санаархлаа хаях ёстой гэж үзэж байна.
Харин Украины удирдлагууд аюулгүй байдлын баталгаа шаардаж, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаална гэсэн байр суурьтай хэвээр байгаа юм.