Б.Гэрэлтуяа хагас шигшээд шалгарсан анхны Монгол тамирчин боллоо
БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадмын кёрлинг, шайбтай хоккей, шорт трейкийн төрлийн хэсгийн болон урьдчилсан шатны тэмцээн үргэлжилж байна.
Шорт трейкийн төрөлд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын тугч Б.Гэрэлтуяа 25 тамирчнаас 1000 метрт 1:41.324, 1500 метрт 2:38.676 минут, 500 метрт 48.136 секундын амжилтаар хагас шигшээд шалгарлаа. Тэгвэл эрэгтэйчүүдээс 1500 метрт Э.Мөнх-Эрдэнэ 2:33.000, Г.Мөнх-Эрдэнэ 2:27.762, М.Борхүү 2:40.852 минут, 500 метрт М.Борхүү 59.092, Г.Мөнх-Эрдэнэ 44.829, Э.Мөнх-Эрдэнэ 44.610 секунд, 1000 метрт Э.Мөнх-Эрдэнэ, 1:50.694, М.Борхүү 1:41.762, Г.Мөнх-Эрдэнэ 1:34.339 минутын амжилт үзүүлсэн байна.
Б.Гэрэлтуяагийн хувьд 1000, 1500 метрийн зайд Азийн өвлийн спортын наадмын түүхэнд хагас шигшээд шалгарсан анхны монгол тамирчин болов. Мөн тус төрөлд уралдсан Э.Мөнх-Эрдэнэ (500 метр), Г.Мөнх-Эрдэнэ (1500 метр) нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.