Технологи

Tinder хиймэл оюун ухаан ашиглан дахин хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлнэ

Дэлхий даяар сая, сая хэрэглэгчтэй болзооны платформ Tinder-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо буурч байгаа тул хиймэл оюун ухааныг ашиглан сэргээх зорилготойгоор шинэчлэлтүүдээ танилцуулах гэж байна. Гүйцэтгэх захирал Спенсер Раскофф ийнхүү шинэчлэлтүүд нь Tinder-ийн хэрэглэгчдийн өсөлтөд хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна. Хиймэл оюун ухаан ашиглан хэрэглэгчдэд тохирох хосыг олж, санал болгож, профайл зураг сонгоход туслах шинэ функцууд нэмэх болно. Гэвч Tinder-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо сүүлийн үед 10%-иар буурсан бөгөөд шинэ туршилтууд нь үр дүнгээ өгч хүмүүс дахин идэвхтэй хэрэглэх магадлал өндөр байна гэж компанийн удирдлагууд үзэж байна.

Сүүлийн хэдэн саруудад залуу single хэрэглэгчид онлайн болзооны процессоос залхаж, үүнийг хүмүүстэй танилцах хөгжилтэй, хурдан арга биш, харин илүү их хөдөлмөр шаарддаг зүйл гэж мэдэгдсэн байна. Аюулгүй байдал, нууцлал, болон бусад хэрэглэгчдийн муу зан авир нь мөн хэрэглэгчдийг гадагш нь түлхэх шалтгаан болсон.

4-р улирлын тайланд дурьдсанаар компанийн орлого 860 сая доллар байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан. Tinder-ийн хэрэглэгчдийн тоо буурч байгаа учир орлогын зорилтдоо хүрэхгүй байгаа бөгөөд ирэх улиралд ч 3-5%-иар буурах төлөвтэй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button