Life
Дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан нэгдүгээр сар
2025 оны нэгдүгээр сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан нэгдүгээр сар болж бүртгэгдсэн талаар Европын Холбооны Уур амьсгалын өөрчлөлтийн албанаас мэдэгдлээ.
Дэлхийн өмнөд хэсгээр түүхэн их хэмжээний цас орж, зүүн хойд хэсгээр хэт хүйтэн цаг агаар үргэлжилж байгаа ч энэ оны нэгдүгээр сар 1940 онд тэмдэглэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн дулаан нэгдүгээр сар болсон аж.
Гадаргын дундаж температур 13.2 хэм байсан нь 1991-2020 оны нэгдүгээр сарын дунджаас 0.79 хэмээр илүү үзүүлэлт юм.