Бизнес
Google худалдааны дайны золиос боллоо
![](http://highlight.mn/wp-content/uploads/2025/02/8777ce9ee1f45a294563dff3fadd2d2b-1024x576.jpg)
АНУ-аас тогтоосон тарифын эсрэг хариу арга хэмжээ болгож БНХАУ Alphabet компаниг ониллоо. Тодруулбал, БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын ерөнхий газраас (SAMR) АНУ-ын технологийн компани Google-ийг монопол эсэхийг шалгах мөрдөн байцаалтыг эхлүүлээд байна.
Орлого ба ашгийн үзүүлэлтүүд
- Alphabet-ийн 4-р улирлын орлого 96.47 тэрбум ам.доллар болж, хүлээлт болох $96.56 тэрбумаас бага гарсан.
- Харин борлуулалт жилийн дүнгээр 12%-ийн өсөлттэй байсан ч YouTube-ийн сурталчилгаа, хайлтын бизнес болон үйлчилгээний салбарын өсөлт удааширсан байна.
Alphabet компани 2025 онд $75 тэрбумын капитал зарлага гаргах төлөвлөгөөтэй байгаа нь шинжээчдийн таамагласан $58.84 тэрбумаас өндөр байна.
Компанийн санхүү хариуцсан захирал Анат Ашкенази энэхүү их хэмжээний зардлыг Google-ийн үйлчилгээ, Cloud, DeepMind зэрэг үйлчилгээний өсөлтийг дэмжихэд зориулна гэжээ. Мөн сервер, дата төв, сүлжээний дэд бүтцийг өргөжүүлэхэд чиглэгдэж буйг онцолсон байна.