Авто

“Toyota”-ийн үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс 28 хувиар буурчээ

“Toyota Motor” компанийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс 28 хувиар буурч, хоёр дахь жилдээ дараалан буурлаа. 

Тус компанийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын орлого 80.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн “Toyota” Хятадад цахилгаан автомашины үйлдвэр байгуулна хэмээн мэдэгдээд буй.

Автомашин үйлдвэрлэгчийн автомашины нэгдсэн борлуулалт жилийн өмнө 2.55 сая ширхэг байсан бол 2.44 сая болж буурчээ.

Мөн тус компани АНУ дахь “Toyota” болон Lexus нэрийн брэндийн автомашинуудыг эргүүлэн татахаар болсон байна. Жолоочийн талын хэсгийн кабелийн угсралт доторх цахилгааны холболт хангалтгүй гагнагдсан тул холболт нь аюулгүйн дэрийг салгаж, идэвхгүй болгож болзошгүйд хүрсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button