БизнесТехнологи

Palantir Technologies-ийн хувьцаа огцом өсөв 

Үндэсний аюулгүй байдлын салбарт голчлон ажилладаг тус компани сүүлийн үед хиймэл оюун ухааны платформоороо олонд танигдаж, 2024 онд хувьцааны үнэ нь 340%-иар өссөн байна.

Тухайлбал, 2024 оны IV улиралд компанийн орлого 36%-иар өсөж 827.5 сая ам.доллар хүрсэн нь шинжээчдийн таамаглаж байсан 775.9 сая ам.долларыг давсан юм. Мөн компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг $0.14 болж, шинжээчдийн дундаж таамаглал $0.11-ийг давжээ. 

Тайлан гарсны дараа хувьцааны арилжаа 27 хувиар өсөж түүхэн дээд ханш болох 103.86 дээр хаагдлаа.  

Үүний шалтгаан нь тус компанийн хиймэл оюун ухааны программ хангамжийн эрэлт нэмэгдэж, борлуулалтын таамаглал нь шинжээчдийн хүлээлтээс давсантай холбоотойг Гүйцэтгэх захирал Алекс Карп онцлов. 

Мөн хиймэл оюун ухааны салбар дахь хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэнээс гадна Palantir-ийн өгөгдлийн шинжилгээний программ хангамжийг ашиглах арилжааны болон засгийн газрын хэрэглэгчдийн тоо өссөн нь байна. 

Компани 2025 онд борлуулалтаа 3.75 тэрбум ам.долларт, тооцоолсон ашиг нь 1.56 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. 

Харин шинжээчдийн дундаж таамаглалаар борлуулалт нь 3.54 тэрбум ам.доллар, ашиг нь 1.37 тэрбум ам.доллар байхаар байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button