“Apple” компани Apple Invites аппликэйшнээ танилцууллаа
“Apple” компани урилга үүсгэх, харилцагчид руу илгээх зэрэг чадамжтай шинэ аппликэйшнээ нэвтрүүллээ.
Хэрэглэгчид төрсөн өдөр, төгсөлтийн баяр, байрны найр зэрэг арга хэмжээг зохион байгуулах үедээ Apple Invites ашиглан урилга үүсгэж, зочдын жагсаалтыг гарган илгээх боломжтой аж. Урилгыг хүлээн авсан, хариуг мэдэгдэхдээ зочдод iPhone гар утас хэрэггүй ч iCloud-д төлбөртэй бүртгэлтэй байх хэрэгтэй юм.
Энэхүү шинэ үйлчилгээ нь тус компанийн үйл ажиллагааны томоохон хэсэг болох үйлчилгээний салбарыг дэмжих хүчин зүйл болж буй. Үйлчилгээний салбар нь “Apple”-ийн ашгийн томоохон эх үүсвэр бөгөөд үүнд гар утасны баталгаа, Apple Pay төлбөрийн хэрэгсэл зэрэг үйлчилгээ багтдаг байна. Монгол Улсад өнгөрсөн онд Apple Pay үйлчилгээ нэвтэрч, манай улсад ашиглагдаж буй 150 гаруй мянган POS төхөөрөмжүүдэд iPhone утсаа ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой болсон юм.