Урлаг

2025 онд цацагдах онцлох цомгууд

Биднийг хөгжмийн салбарт 2025 онд олон гайхалтай үйл явдал хүлээж байна. Энэ жил залуу уран бүтээлчдийн тэсрэлт хийсэн дебют болон алдартай дуучдын удаан хугацааны дараах шинэ уран бүтээл бидний хүлээж байна. Ингээд 2025 оны хамгийн ихээр анхаарал татаж буй 10 цомгийн мэдээллийг тоймлон хүргэе.


The Weeknd – “Hurry Up Tomorrow”

Цацагдах огноо: Нэгдүгээр сарын 31

The Weeknd Hurry Up Tomorrow цомгийнхоо тухай “Энэ цомог бол уран бүтээлийн оргил, оршихуйн асуудлуудыг дэлгэсэн сүүлчийн бүлэг байх болно” хэмээн хэллээ. Тус цомог нь After Hours, Dawn FM гэх цомгуудыг хамарсан гурамсан бүтээлийн төгсгөл бүлэг болох юм. Эхний хоёр цомог The Weeknd-д алдар нэр авчирсан бөгөөд түүнийг RIAA-ийн нийгэмлэгээс олгодог гурван удаагийн “Diamond” гэрчилгээтэй түүхэн дэх гурав дахь, Канадын анхны уран бүтээлч болгосон билээ.


Roddy Ricch – “The Navy Album” 

Цацагдах огноо: Хоёрдугаар сарын 21

Реппер Roddy Ricch-ийн гурав дахь цомог нь 2019 онд гарсан Please Excuse Me for Being Antisocial, 2021 онд гарсан Live Life Fast цомгуудын үргэлжлэл болж байгаа юм.


Lisa – “Alter Ego”

Цацагдах огноо: Хоёрдугаар сарын 28

BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса хамтлагийнхаа уран бүтээлийн хажуугаар өөрийн соло уран бүтээлийг хийж, Lloud агентлагаа нээсэн билээ. Лисагийн дебют цомог түүний бүтээлч зан чанарыг бүтээдэг таван эгогоос бүрдэж байгаа юм. Рок Рокси, тэрслүү Викси, гэгээлэг Санни, нууцлаг Спиди, 2000-аад оны стильтэй Кики нар. Тэдний зан чанар цомгийн 12 уран бүтээлээр дамжуулан илэрхийлэгдэнэ.


Lady Gaga – “Mayhem” 

Цацагдах огноо: Гуравдугаар сарын 7

Леди Гагагийн шинэ цомгийн нэрийг шүтэн бишрэгчид нь LG7 гэж нэрлэгдэнэ хэмээн таамаглаж байсан бол цомог Mayhem нэртэйгээр гарахаар болжээ. Цомогт Disease, Die with a Smile дуунууд багтаж байгаа бөгөөд тэрээр тус цомогт DJ, электро хөгжимчидтэй хамтран бүтээсэн төрөл бүрийн жанр бүхий бүжгийн ая багтах болно хэмээн ярьжээ.


Lana Del Rey – “The Right Person Will Stay” 

Цацагдах огноо: Тавдугаар сарын 21

Лана Дель Рей найм дахь удаагийн цомгоо кантри стилиэр туурвижээ. Өнгөрсөн жилийн Үндэсний хөгжмийн зохиолчдын холбооны шагнал гардуулах ёслол дээр тэрээр энэ жанрыг ойрын хугацаанд хамгийн ирээдүйтэй, эрэлттэй байх болно гэдгийг тэмдэглэн хэлсэн.


A$AP Rocky – “Don’t be Dumb” 

Цацагдах огноо: Тодорхойгүй 

Don’t Be Dumb цомгоо A$AP Rocky 2024 оны наймдугаар сард гаргахаар төлөвлөж байсан боловч нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Тус цомог нь уран бүтээлчийн хувьд 2018 оноос хойш гаргаж буй анхны цомог болно.

Miley cyrus – “Something Beautiful” 

Цацагдах огноо: Тодорхойгүй 

Майли Сайрус Mandy болон Guillermo del Toro’s Cabinet of Curiositiesкиног найруулсан Канадын найруулагч Панос Косматостой хамтран Something Beautiful цомгийн ажлаа хийж байгаа бол продюсероор Шон Эверетт болон Liily хамтлагийн бөмбөрчин Макс Морандо нар ажиллажээ. Майли 1970-аад оны классик рок уур амьсгалыг дахин сэргээхийг хүсэж байгаа бөгөөд тэрээр Pink Floyd хамтлагийн The Wallдуунаас урам зориг аван хийж буйгаа хэлжээ. \


Ye – “Bully” 

Цацагдах огноо: Тодорхойгүй

Канье Уэст Bully цомгийн талаар өнгөрсөн оны есдүгээр сард Хятадын Wuyuan River цэнгэлдэхэд болсон Vultures 2 цомгийн сонсголын үеэр мэдээлсэн. Энэ цомог нь түүний хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд гаргаж буй анхны соло уран бүтээл болох юм. Шүтэн бишрэгчид нь энэ цомгийг 2001 онд гарсан Ларри Кларкийн ижил нэртэй киноноос улбаатай хэмээн таамаглаж байна.


Megan Thee Stallion “Megan: Act III”

Цацагдах огноо: Тодорхойгүй

Хип-хоп уран бүтээлч Megan Thee Stallion-ы шинэ цомог Meganгурамсан бүтээлийн эцсийн бүлэг болж байгаа бөгөөд Megan: Act IIIнэрийн дор гарахаар товлогдоод буй. Энэ бол Megan-ы хараат бус уран бүтээлчийн хувиар гаргаж буй анхны цомог болох ба тэрээр өөрийн Hot Girl Productions-ийн дор бүтээлээ туурвиж байгаа юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button