Life

Улаанбаатар хотын хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад үед хог хаяхыг хориглолоо

Улаанбаатар хотын хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглож, хог хаягдлыг шөнийн цагаар тээвэрлэхээр болжээ.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ: Улаанбаатар хотын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулах нийслэлийн Засаг даргын захирамж гарч, дүүргүүдэд тодорхой чиглэлүүдийг өгсөн.

Захирамжид тусгасны дагуу нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагийн хооронд иргэн, ААН-үүд хогоо гаргаж тавина. Эдгээр хог хаягдлыг шөнийн цагаар тээвэрлэнэ. Дахивар хог авах савуудыг байршуулж, ангилан ялгасан хогийг зориулалтын машинаар тээвэрлэх чиглэл үүрэг өгсөн. Энэхүү зохицуулалтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлж эхлэх юм.

Машины цонхоор тамхины ишээ хаях, зориулалтын бус газар хог тавьж байгаа мэдээллийг иргэд хороо, дүүрэгтээ мэдэгдэж хамтарч хяналт тавина. Түүнчлэн хогийг ангилж, зориулалтын саванд хаяхыг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх тухай боловсролын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна” хэмээн мэдэгдлээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button