Бизнес

Цахилгааны үнэ нэмэгдсэнээр шахмал түлшний хэрэглээ өсжээ

Нэг өрхийн нүүрсний сарын хэрэглээний зардал дунджаар 105-150 мянган төгрөгийн хооронд байгааг “Тавантолгой түлш” компани мэдээллээ. Эрчим хүчний үнэ нэмэгдсэнээр нүүрсний хэрэглээ өсөж, шахмал түлшний худалдан авалт нэмэгдэж байгааг тус компани онцолж байна.

2024 оны 11 дүгээр сард цахилгааны үнэ тарифыг нэмэгдүүлсний дараа нүүрсний хэрэглээ өсжээ. Цахилгаан халаагуур хэрэглэх, байшингаа дулаалж нүүрсний хэрэглээгээ бууруулах  нь гэр хорооллын хувийн сууцтай өрхүүдийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад хамгийн тохиромжтой гэж үзсэнийг “Дулаан шийдэл” төслийн суурь судалгаанд дурдаж байсан юм. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын гэр хорооллын хувийн сууцыг дулаалж, дулаан алдагдлыг багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой аж. 

60 орчим м.кв талбайтай, цахилгаанаар халаалтаа шийдсэн, шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг гэр хорооллын өрх сүүлийн нэг сард 2415 кВт цаг цахилгаан хэрэглэж, төлбөр нь 404 мянган төгрөг болжээ. 2022 оны мөн үед цахилгааны төлбөр нь 294 мянган төгрөг байсантай харьцуулахад сүүлийн хоёр жилд цахилгааны хэрэглээ нь 11 хувиар, төлбөр нь 37.4 хувиар нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button