Uncategorized

“DeepSeek” татагдсан тоогоороо олон улсад тэргүүлсэн хэвээр байна

“DeepSeek” дэлхийн 140 улсад хамгийн их татагдсан гар утасны аппликейшнуудын жагсаалтыг тэргүүлж байна. Шинэ хэрэглэгчдийн дийлэнх нь БНЭУ-ын хэрэглэгчид байгаа аж.  

“Appfigures”-ийн мэдээллээс үзэхэд “DeepSeek” хиймэл оюунт чатбот нь нэгдүгээр сарын 26-нд “App Store” дахь таталтынхаа тоогоор тэргүүлж, түүнээс хойш олон улсын хэмжээнд байр сууриа хадгалсаар байна.

Мөн нэгдүгээр сарын 28-наас хойш “Android Play Store”-ийн нэгдүгээрт бичигдсээр байгааг “Sensor Tower”-ийн судалгаанаас харж болохоор байна. Худалдаанд гарсан эхний 18 хоногт 16 сая татан авалт хийгдсэн нь “OpenAI”-ийн “ChatGPT”-ийн есөн сая таталтаас бараг хоёр дахин өндөр дүн боллоо.

Холбоотой мэдээнүүд

Back to top button