АНУ-д осолдсон онгоцонд ОХУ-ын уран гулгалтын тамирчид байжээ
Өчигдөр буюу пүрэв гарагт АНУ-ын Вашингтон хот дахь Рейган нисэх онгоцны буудалд газардах гэж байсан онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөж томоохон осол гарсан билээ.
Тус онгоцонд 60 зорчигч болон хөлгийн багийн дөрвөн, нисдэг тэрэгт гурван цэрэг байсан аж.
Мөрдөн шалгах, аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч ослоос нэг ч хүн амьд гараагүй хэмээн албаныхан мэдээллээ. Аврах багийнхан Потомак голоос 27 хүний цогцсыг гаргаад байгаа аж. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас үлдсэн цогцсуудыг хайх ажиллагааг түр зогсоожээ. Эрэл хайгуулын үр дүнд онгоцны хар хайрцгийг дахин сэргээж чадсан байна.
Тус онгоцонд зорчиж явсан хүмүүсийн дунд Оросын уран гулгалтын тамирчид байсныг ОХУ-ын төв хэвлэл мэдээллээ. Тодруулбал 1994 онд болсон ДАШТ-ний хосын төрөлд түрүүлж байсан Евгения Шишкова, Вадим Наумов нар тус онгоцоор зорчиж явсан гэв.
Хосууд 1998 онд АНУ руу нүүж, 2017 оноос Бостон дахь уран гулгалтын клубийн дасгалжуулагчаар ажиллаж байсан аж. АНУ-ын Уран гулгалтын холбоо American Airlines-ийн онгоцонд хэд хэдэн тамирчин, дасгалжуулагч болон албаны хүмүүс байжээ.