Life
Instagram БНСУ-ын 14-18 насны хэрэглэгчдэд хяналт тавьж эхэллээ
Instagram Өмнөд Солонгост 14-18 насны хэрэглэгчдийн хаягийг автоматаар “private” болгож эхэллээ.
Instagram залуу хэрэглэгчдэд зориулсан Teen Accounts цэсийг өнгөрсөн жил нэвтрүүлсэн. Энэ нь өсвөр насны буюу 16-аас доош насны бүртгэлтэй хүүхдүүдийн цахим хуудсыг эцэг эхийн хяналтад байлгах тохиргоо юм.
Энэхүү шинэчлэл нь Instagram дээр хүүхдүүдтэй хэн холбоо барих, ямар төрлийн контент үзэх зэрэгт хяналт тавих аж. Түүнчлэн эцэг эхийн зүгээс хүүхдийн дэлгэцийн хэрэглээнд хяналт тавьж болох бөгөөд өдөр бүр нэг цагийн турш хэрэглэсний дараа программыг хаах мэдэгдэл очих юм.