Хамтарч ажиллахад хамгийн бэрхшээлтэй Z үе
АНУ-ын 625 ажил олгогчоос аль үеийнхэнтэй ажиллахад хамгийн хэцүү байдаг талаар асуухад 45 хувь нь 1997-2012 оны хооронд төрсөн Z үеийнхэн хэмээн хариулжээ.
Цар тахлын үе нь Z үеийнхэнд сөргөөр нөлөөлсөн бөгөөд ихэнх нь дээд боловсролыг цахим хэлбэрээр эзэмшиж, багаар ажиллах, илтгэл тавих зэрэг хөдөлмөрийн зах зээлд шаардагдаж буй чадварууд дутмаг болсон хэмээжээ.
Түүнчлэн MetLife-ийн судалгаагаар Z үеийн нийт ажилтнуудын 31 хувь нь л цогц эрүүл мэндийн хувьд сайн гэх үнэлгээг өгчээ. Сэтгэц, санхүү, нийгэм, бие бялдрын сайн сайхан байдлыг хамарсан цогц эрүүл мэнд нь Z үеийнхний дунд хамгийн бага гарсан байна.
Z үеийн ажилтнууд түүнчлэн бусад үеийнхтэй харьцуулахад сэтгэл гутрал, стресс, ядрах, тусгаарлагдмал байдлын түвшин өндөр байгааг тус судалгаа харуулаад буй.