Технологи

Google дээр Facebook, Instagram, Threads-ийг хэрхэн устгах талаарх хайлтын тоо нэмэгджээ

Meta-ийн гуравдагч талын үнэн зөв шалгах системийг устгах, мөн контентийн хяналтын бодлогоо сулруулах шийдвэр гаргаснаас хойш хэрэглэгчдийн дунд Facebook, Instagram, Threads-ийг хэрхэн устгах талаар Google дээр хайлт хийх тоо нэмэгдсэн байна.

2025 оны эхээр Meta компани олон нийтийн сүлжээний үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах зорилгоор гуравдагч талын үнэн зөв шалгах системээ зогсоож, контентийн хяналтын бодлогыг сулруулах шийдвэр гаргасан юм. Үүний талаар Meta-ийн төлөөлөгчид “Бид платформ дээрх чөлөөт илэрхийллээ дэмжиж, хэрэглэгчдэд илүү олон сонголт олгохыг зорьж байна” гэж тайлбарласан ч, энэхүү алхам нь олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага, хууль эрх зүйн мэргэжилтнүүдийн дунд маргаан үүсгээд байна. Үүнтэй холбогдуулан олон хүн Facebook, Instagram, Threads платформууд дахь мэдээллийн чанар, аюулгүй байдалд эргэлзэж эхэлсэн бөгөөд ихэнх нь үүнийг хэтэрхий сул хяналттай гэж үзэж байна. Энэ нь ихэнх хүмүүсийн хувьд платформуудаас гарах шийдвэрийг гаргах шалтгаан болжээ.

Meta-ийн энэ шийдвэрээс хойш, “Facebook устгах”, “Instagram устгах”, “Threads устгах” гэх хайлт Google-ийн хайлтын системд эрс нэмэгдсэн байна. Судалгаагаар, эдгээр хайлтуудын тоо өмнөх сараас 30%-иар өссөн байна. Хэрэглэгчид Meta-ийн платформуудаас гарах хүсэлтэй байгаа нь контентын хяналтын сулруулалт, хиймэл оюун ухааны тусламжтайгаар тархаах худал мэдээлэл, болон хувийн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан асуудлуудтай холбоотой гэж тайлбарлаж байна. Түүнчлэн, Meta-ийн платформууд дээрх бодлогын өөрчлөлт нь хэрэглэгчдийн итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлж, эдгээр сүлжээний гишүүдийн тоо буурах боломжтой хэмээн шинжээчид анхааруулж байна. Олон нийтийн сүлжээн дээрх хяналттай байдлын талаар хэрэглэгчид илүү их анхаарч байгаа нь шинэ эрсдэлүүдийг дагуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button