Цай хандлах уут сая сая микрохуванцар ялгаруулдаг
Та хандалсан цай ууж байхдаа өөртөө хуванцар шингээж байдгаа мэдэх үү? Цай хандалдаг уутнаас сая сая ширхэг микрохуванцар ялгардгийг эрдэмтэд тогтоожээ.
Полимерээр хийгдсэн цайны хандны уут нь олон сая нанопластик болон микропластикуудыг ялгаруулдаг болохыг Испани, Египет болон Германы хамтарсан судалгааны баг тогтоожээ.
Цайны хандыг халуун усанд хийж хандалснаар маш олон тооны хуванцрын тоосонцор уутнаас ялгарч, гэдэсний эсүүдэд шингэж байдаг аж.
Судлаачид нейлон-6, полипропилен, целлюлоз зэргийг агуулсан цайны хандны уутыг шинжилсэн бөгөөд полипропилен нь хамгийн их тоосонцор буюу миллитр тутамд 1.2 тэрбум хуванцар ялгаруулдаг болохыг тогтоосон байна. Полипропилен нь цайны хандны уутыг битүүмжлэхэд ашиглагддаг хамгийн түгээмэл материал юм.
Иймд хүнсний савлагааны аюулгүй байдлын шалгалтыг чангатгаж, мөн хуванцрын найрлагагүй бүтээгдэхүүн сонгож хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.