Халаалтын төлбөр 85%-аар нэмэгдэнэ
Ирэх тавдугаар сард халаалтын үнэ 85%-аар нэмэгдэх аж. Тавдугаар сарын 1-15-ны хооронд хуваарийн дагуу орон сууц, аж ахуйн нэгж байгууллагын халаалт зогсдог. Халаат зогсох үетэй давхцуулан дулааны үнийг нэмэх нь иргэдийг “үүнд дасгах бодлого” гэж хардаж болно.
Харин есдүгээр сараас халаалт ирэхэд бид 85 хувийн өсөлттэй үнээр дулааны төлбөрөө хийж эхэлнэ. Дулааны төлбөр зах зээлийн бодит үнэлгээндээ хүрч өсөлттэй нэмэгдэж чадалгүй олон жилийн нүүр үзсэн. Ингээд 2024 онд дулаан, цахилгааны үнийг харьцангуй өндөр хувиар хөдөлгөсөн.
Өрхийн цахилгааны төлбөр 2024 оны арваннэгдүгээр сараас 30-85 хувиар, ус сувгийн төлбөр энэ оны эхнээс 25 хувиар, дулааны төлбөр таван сараас ийнхүү нэмэгдэх гэж байна. Суурь төсөөлөлд аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхэд инфляцад үзүүлэх нөлөөг тусгасан ч хүлээлтээр дамжаад үнэ эрчимжих эрсдэл үүсэж болзошгүй гэж үзэж байна.
Ингээд орон сууц, төвийн дулааны нэгдсэн сүлжээнд холбогдсон амины тохилог сууцтай өрхүүд, аж ахуйн нэгжүүд халаалтад авч буй цалинтайгаа харьцуулахад өндөр төлбөр төлж эхэлнэ.