Life

Илэрсэн даруйд арга хэмжээ авах ёстой 10 өвчний шинж тэмдэг

Эрүүл мэндийн асуудлыг эрт илрүүлж, эмчилгээ хийх нь өвчний хүндрэлээс сэргийлэх хамгийн чухал арга юм. Доорх 10 шинж тэмдгийг анзаарахгүй өнгөрөөх нь аюултай байж болзошгүй тул яаралтай эмчид хандаарай.

1. Гэнэт турах

Хэрэв та огцом тураад байгаа бол, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнтэй холбоогүйгээр 5-10 кг хасагдсан бол дааврын өөрчлөлт, чихрийн шижин, хавдар зэрэг ноцтой өвчний шинж байх боломжтой тул шалгуулах хэрэгтэй.

2. Байнга ядрах, сульдах

Хэрэв та хангалттай унтаж амарч байгаа ч үргэлж ядарч сульдаж байвал цус багадалт, бамбай булчирхайн эмгэг, элэгний өвчин зэрэг асуудал байж болзошгүй.

3. Амьсгал давчдах

Гэнэт буюу давтамжтайгаар амьсгал давчдах нь зүрх судасны өвчин, астма, уушгины үрэвсэл зэрэг асуудлыг илэрхийлдэг байх магадлалтай гэнэ.

4. Тогтмол толгой өвдөх

Хэрэв толгой тань байнга өвдөж, эм уугаад ч намдахгүй байвал мигрень, тархины даралт ихсэх, судасны нарийсал зэрэг өвчний дохио байж болно.

5. Хэвлийн хүчтэй өвдөлт

Хэвлий орчмоор байнга эсвэл гэнэт хүчтэй өвдөх нь ходоодны шарх, цөсний чулуу, нойр булчирхайн үрэвсэл зэргийн шинж байж болно.

6. Шээсний өнгө, үнэр өөрчлөгдөх

Хэрэв шээс хар хүрэн, улаан туяатай болж, эвгүй үнэртэй болсон бол бөөр, элэгний өвчин, халдварын дохио байж болзошгүй.

7. Шарх удаан эдгэрэх

Хэрэв таны жижиг шарх, шалбархай удаан эдгэж байвал чихрийн шижин, дархлааны эмгэг, цусны эргэлтийн асуудалтай холбоотой байж болзошгүй.

8. Хоолны дуршил өөрчлөгдөх

Хоолны дуршил огцом буурах эсвэл хэт их нэмэгдэх нь сэтгэлзүйн эмгэг, ходоодны өвчин, дааврын өөрчлөлтийн илрэл байж болно.

9. Гэнэт юм мартах, анхаарал төвлөрөхгүй байх

Хэрэв та гэнэт ой тогтоолт муудаж, анхаарал сулрах болсон бол стресс, нойргүйдэл, тархины үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой байж болзошгүй.

10. Арьсны өнгө, бүтэц өөрчлөгдөх

Хэрэв арьс тань гэнэт шарлах, хар толбо үүсэх, хэт хуурайших зэрэг өөрчлөлт ажиглагдвал элэгний өвчин, харшил, арьсны хорт хавдрын шинж тэмдэг байж магадгүй.

Бидний бие махбодь өөрчлөлтүүдээ дохио болгон өгдөг. Эдгээр шинж тэмдгүүдийг үл тоомсорлож, хугацаа алдах нь өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, дээрх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаарай.

Холбоотой мэдээнүүд

Back to top button