Луижи Манжионе: Би буруугүй
Өчигдөр буюу 2024 оны 12-р сарын 23-нд Луижи Манжионе Нью-Йорк хотын дээд шүүхэд хүрэлцэн ирээд хэлсэн анхны үг нь “Би буруугүй” гэжээ. Өөрөөр хэлбэл тэр UnitedHealthcare компанийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоны амийг хөнөөсөн хэрэгтээ буруугүй гэж мэдүүлжээ.
Тэрээр терроризмын үйлдлийг дэмжсэнээр хүн амины хэрэг үйлдсэн гэх зэрэг 11 төрлийн ялд буруутгагдаж байна.
Манжионегийн өмгөөлөгч Карен Фридман Агнифило үйлчлүүлэгчийнх нь шүүх хуралдаанд оролцох эрх зөрчигдөж болзошгүй талаар санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Манжионе нь 2024 оны 12-р сарын 4-нд Манхэттэн дэх зочид буудлын гадна Брайан Томпсоныг буудан хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд хэргийн дараа Пенсильвани мужид баривчлагдсан юм. Тэрээр одоогоор Бруклин дэх Метрополитан хорих төвд хоригдож байгаа бөгөөд дараагийн шүүх хуралдаан 2025 оны 2-р сарын 21-нд товлогдсон байна.