EDU

Оросын эрдэмтэд 50 мянган жилийн өмнө хөлдсөн арслан зааны тугал олжээ

Оросын эрдэмтэд Сибирийн Якутын бүс нутгаас 50,000 гаруй жилийн настай арслан зааны тугалын олдворыг олсон байна.

“Яна” нэртэй эмэгчин мамонтын сэгийг мөнх цэвдгийн тогоо гэссэний дараа нутгийн оршин суугчид олж илрүүлсэн тухай Оросын төрийн мэдээллийн агентлагТАСС мэдээлэв. Якутск дахь Зүүн Хойд Холбооны Их Сургуулийн (NEFU) Мамонт музейн лабораторийн эрхлэгч Максим Чепрасов ТАСС агентлагт хэлэхдээ, “Бид үүнийг дэлхийн хамгийн шилдэг олдворуудын нэг гэж хэлж болно” гэжээ. Чепрасовын хэлснээр мамонт зулзага нас барахдаа нэг настай байсан бөгөөд 180кг жинтэй, 110см өндөр, 2м урттай байжээ. Шинжилгээний үр дүнд геологийн нас нь 50,000 жил гэж дүгнэсэн байна.

Эрдэмтэд тэр үед цаг агаарын нөхцөл байдал илүү хүнд байсан тул мамонтын өсвөр насныхан одоогийн адуу, бизон, чонын үр удмаас хурдан өссөн гэж үздэг. “Тэд хатуу ширүүн өвлийг тэсвэрлэхийн тулд том болох хэрэгтэй байсан” гэж Чепрасов мэдэгджээ.

1960-аад оноос хойш тасралтгүй хайлж байгаа Батагайка тогооноос мамонтуудын шарил болон морь, бизон зэрэг үнэт олдворуудыг илрүүлсэн тухай Оросын эрдэмтэд мэдээлжээ.

Нутгийн оршин суугчид тогоонуудын нэг хэсэг нурж, мамонтын тал нь илэрсний дараа сэгийг олж илрүүлжээ. Чепрасов хэлэхдээ “Гулуузны урд хэсэг нь нүхний ёроолд унасан бол арын хөл нь мөнх цэвдэгт байсан. Бусад хэсгийг малтлагын үед цуглуулсан” байна.

Энэхүү зулзага мамонтыг илрүүлэхээс өмнө дэлхий дээр нийт зургаан бүтэн мамонтын араг яс олдсоны тав нь Оросоос, нэг нь Канадад байсан гэж Чепрасов мэдэгдэв.

Зүүн хойд Холбооны их сургуулийн ректор Анатолий Николаев ТАСС агентлагт ярихдаа “Энэ бол Оросын шинжлэх ухаанд төдийгүй дэлхий дахинд үнэхээр өвөрмөц олдвор юм” гэжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button