Шинэ оноо хэрхэн зөв төлөвлөх вэ ?
Шинэ оны босгон дээр яг л ахин цоо шинээр амьдрах гэж буй мэт л бичиж, төлөвлөж, тэмдэглэх зүйлс маш ихээр урган гарч ирдэг. Яг энэ л үед алдаа гаргалгүйгээр хэрхэн “ЗӨВ” төлөвлөгөө гаргах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
1.Өнгөрөн одож буй жилээ дүгнээрэй – Ирэх жилийн төлөвлөгөөндөө шумбахаасаа өмнө өнгөрсөн жилийнхээ талаар эргэцүүлэн бодож үзээрэй.
2. Ажил болон хувийн амьдралаа тусад нь төлөвлөх – Ажил амьдралын зааг ялгааг бий болгох
3. Хийх ёсгүй зүйлсээ жагсаагаарай – таны бүтээмжид саад учруулж буй ажлуудыг арилгах явдал юм
4. Өдөр тутмын хэв маягийг бий болгох – Өдөр тутмынхаа ажлын нэг хэсэг болох давтагдах ажлуудыг тодорхойлж, нэг жилийн турш давтахаар төлөвлө
5. Өөртөө зарцуулах цагаа тэмдэглэх – Амралтаа урьдчилан төлөвлөж, захиалаарай.
6. Хэт ерөнхий төлөвлөгөөнөөс зайлсхийх – “Гадаад хэл сурах” гээд л биччих юм бол та энэ зорилгоо биелүүлж чадахгүй хэдэн ч жил явах боломжтой.
7. Уян хатан байх – амьдралд төлөвлөж үл болохуйц олон зүйлс тохиодгийн зэрэгцээ заримдаа зүгээр л бүх юмыг хойш тавиад өдөржин орондоо хэвтмээр санагдах үе ч олон гардаг.