Бизнес

“Toyota” компани Шанхайд цахилгаан автомашины үйлдвэр байгуулна

“Toyota Motor” корпорац Хятадын Шанхай хотод цахилгаан автомашины шинэ үйлдвэр барихаар бэлтгэж байгаа бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тухай эх сурвалжууд даваа гарагт мэдээлжээ.

Тус компани тансаг зэрэглэлийн “Lexus” автомашиныхаа цахилгаан хөдөлгүүрт загваруудыг үйлдвэрлэх үйлдвэрийг Хятадын зүүн нутагт барихаар төлөвлөж байна гэж эх сурвалжууд хэлээд, цахилгаан машины эрэлт тогтворгүй байгаа тул төслийг өөрчлөх магадлалтайг нэмж хэлсэн байна. 

“Toyota” нь Хятадын “FAW Group”, “Guangzhou Automobile Group” компаниудтай байгуулсан хамтарсан үйлдвэрүүдийн хүрээнд спорт загварын “RAV4”, цахилгаан хөдөлгүүрт “bZ4X” зэрэг автомашинуудаа Хятадад үйлдвэрлэж байгаа юм.

Цахилгаан машины салбарт толгой цохиж буй “BYD” зэрэг Хятадын компаниудын хүчтэй өрсөлдөөний улмаас энэ оны эхний хагаст хөрш Азийн орнуудад “Toyota”-гийн борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар буурч, 785 мянган автомашин борлуулсан байна.

Гэсэн хэдий ч тус компани Хятадыг чухал зах зээл хэмээн үзэж, одоогийн стратегиэ өөрчлөх бодолгүй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button