Apple компанийн зах зээлийн үнэлгээ эрчимтэйгээр өсөж байна
“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ 4 их наяд ам.долларт ойртоод байна. Тус компанийн хиймэл ухааны шинэчлэлүүд нь хөрөнгө оруулагчдын өөртөө татаж, энэхүү өсөлтөд нөлөөлсөн байна.
Арваннэгдүгээр сарын эхэн үеэс “Apple”-ийн хувьцааны ханш 16 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум ам.доллароор нэмэгдсэнээр “Nvidia” болон “Microsoft” компанийг зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлсэн юм.
Сүүлийн жилүүдэд тус компани хиймэл оюун ухааны стратегиа боловсруулахдаа удаашралтай байна гэсэн шүүмжлэлд өртөж байсан юм. Харин “Apple” компани хиймэл оюун ухааны шинэчлэлээ танилцуулснаар iPhone гар утасны хувьд хувьсгал болох болно гэх хүлээлтийг үүсгээд байна. Тус компанийн зах зээлийн үнэлгээ сүүлийн байдлаар 3.85 ам.долларт хүрээд буй.
“Nvidia”-ийн хувьцааны ханш сүүлийн хоёр жилийн хугацаанд 800 гаруй хувиар өссөн бол “Apple”-ийн хувьцаа мөн хугацаанд хоёр дахин өссөн байна.