Life

127 хүн тутмын 1 нь аутизмтай

2021 оны байдлаар дэлхий даяар 61.8 сая орчим хүн аутизмын хүрээний эмгэгтэй байгааг пүрэв гарагт “Lancet” сэтгүүлд хэвлэгдсэн “Global Burden of Disease” судалгааны тайланд онцолжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн 127 хүн тутмын нэг нь аутизмтай байна. Харьцуулбал 2019 оны судалгаагаар 279 хүн тутмын нэг нь аутизмтай гэсэн үр дүн гарч байв.

Аутизмын эмгэгтэй хүмүүс нь нийгмээс тусгаарлагдах, сургууль болон ажлын байрны сорилттой тулгарах өндөр эрсдэлтэй бөгөөд насанд хүрсэн үедээ ч нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг шаардлагатай байдгийг тус судалгаанд дурдсан байна.

Мөн залуу үеийнхэнд тулгарч буй үхлийн аюулгүй эрүүл мэндийн асуудлын нэг нь аутизм болжээ. Иймд тус эмгэгийг эрт үед нь илрүүлж, насан туршийн дэмжлэг туслалцаа үзүүлснээр хожмын сөрөг үр дагаврыг дорвитой хэмжээнд бууруулах магадлал нэмэгдэхийг мөн онцолсон байна.

Аутизмтай хүмүүс оюуны чадвар сайтай ч нийгэмших чадвар султай учраас 10 хувь нь ажил хийдэг, таван хувь нь найзтай ба гэр бүлтэй байдаг. Энэ нь аутизмтай хүмүүс амьдралын чанар маш доогуур байна гэсэн үг аж. 

Аутизмын эмгэг нь хүний бие физиологи, оюуны чадамж, нийгмийн харилцаанд орох чадвар болон хэл ярианы чадварт нөлөөлдөг. Эрдэмтэд аутизмын эмгэгийн гол шалтгаан нөхцөлийг өнөөдрийг хүртэл эцсийн байдлаар тогтоогоогүй бөгөөд хэд хэдэн шалтгаан байх боломжтой гэж үздэг байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button