Урлаг

“Митем” наадмыг “Тэнгэрийн хүү” жүжгээр нээнэ

Улсын драмын эрдмийн театрын хамт олон 12 дахь удаагийн Олон улсын театрын “Митем” наадмыг Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” жүжгээр нээнэ.

Олон улсын театрын “Митем” наадамд “Тэнгэрийн хүү” жүжгийг Унгаррын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа тоглуулах албан ёсны урилгыг Будапешт хотын Үндэсний театрын захирал, найруулагч Аттила Виднянски өнгөрсөн аравдугаар сард өөрийн биеэр гардуулсан юм.

Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар “Тэнгэрийн хүү” жүжгийг үзэж, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдэд талархал илэрхийлж, Чингис хааны эш хөргийг дурсгал болгож, наадмын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button