Бизнес

Нүүрсний эрэлт 2027 онд дээд цэгтээ хүрнэ

Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан хамгийн сүүлийн үеийн таамаглалаар нүүрсний эрэлт 2027 он гэхэд 8.9 тэрбум тонн болж, 2024 оны түвшнээс 1 гаруй хувиар өндөр байх аж. 

Хөгжингүй орнуудын уламжлалт түлшний хэрэглээ багасаж байгаа ч бусад газар, ялангуяа Хятадад эрэлт нэмэгдэж байгаа нь уур амьсгалын нөлөөллөөс үл хамааран нүүрс нь хямд эрчим хүчний эх үүсвэр хэвээр байна гэдгийг харуулж байгаа юм.

Парисын хэлэлцээрийн дагуу 2050 он гэхэд нүүрсхүчлийн ялгарлыг тэглэх зорилтод хүрэхийн тулд улс орнууд ойрын арван жилд нүүрсний хэрэглээг огцом бууруулах шаардлагатай байна. 

Түүнчлэн дэлхийн температур хэдийнэ аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 1.5 хэмээс дээш хүрээд буй. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий дахины хамтын ажиллагаа үр дүнгүй байгаагийн илрэл юм.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл энэ онд дээд түвшинд хүрсэн ч уламжлалт түлшний эрэлтийг сааруулахад хангалттай биш байгаа аж.

Холбоотой мэдээнүүд

Back to top button