МУГТ М.Анхцэцэг их спортоосоо зодог тайлж буйгаа зарлалаа
Монголын хүндийг өргөлтийн түүхэнд олон анхдагч амжилтыг дархалж, “Алтан охин” гэгдсэн МУГТ М.Анхцэцэг их спортоос зодог тайлж буйгаа зарлалаа. Хүндийг өргөлтийн ДАШТ-ээс саяхан тав дахь медалиа хүртсэн тэрбээр М.Анхцэцэг нөхрийнхөө жүжигчний ажлаа хийхэд нь асуудалгүй арыг нь дааж, гэр бүлдээ анхаарал хандуулахаар болсон байна. Мөн түүнийг зодог тайлахад эрүүл мэндийн шалтгаан ч нөлөөлжээ. М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна. М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн. Түүний аав Т.Мөнхжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар” спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн, цэргийн хүн. Тэрбээр айлын том охин ба 2 эмэгтэй дүү нь хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг. Колумбын нийслэл Богота хотноо 2022 оны 12-р сарын 5-нд эхэлсэн хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд М.Анхцэцэг 87 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн байна.