Дэлхийн шилдэг их сургууль MIT
www.topuniversities.com сайтаас эрхлэн гаргадаг оны шилдэг их сургуулын жагсаалт гарлаа. 2024 оны жагсаалтыг MIT буюу Массачусетсийн Технологийн Институт тэргүүллээ.
Тус их сургууль нь АНУ-ын Бостон хотод 1861 онд үүсгэн байгуулагдсан. Нийт өргөдөл явуулсан хүмүүсийн дөрвөн хувийг тэнцүүлж авдаг. Инженер, хиймэл оюун ухаан, технологийн чиглэлээрээ хамгийн шилдэг хөтөлбөртэй гэж тооцогддог аж.
MIT их сургуулиас нийт 105 нобелийн шагналтан төржээ. Мөн Khan Academy үүсгэн байгуулагч, захирал Сал Хан, Koch Industries захирал, дэхийн 14 дэх баян хүн болох Чарльз Кох нар төгссөн гэдгэрээ алдартай. MIT нь need-blind admission буюу өргөдөл илгээгчдийнхээ санхүүгийн бололцоо, сургалтын төлбөр төлж чадах эсэхийг нь хардаггүй. Хэрвээ бакалаврын түвшинд тэнцэж орсон тохиолдолд, онгоцны тийз, байр, хоол гэх мэт зардлуудыг 100% даадаг тэтгэлэг олгодог байна.