Life
Трэнд:

2024 оны хамгийн шилдэг 8 "агаар цэвэршүүлэгч"

Өнөөгийн бидний амьдарч буй хотод агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, эрүүл агаар дутагдаж байгаа энэ үед айл өрх болгон л боломж бололцоогоороо агаар цэвэршүүлэгчийг гэр болон оффистоо тавихыг зорьдог болсон. Тэгвэл 2024 онд ямар брэндийн агаар цэвэршүүлэгч хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч, шилдгээр нэрлэгдсэн талаарх нийтлэлийг бэлтгэн хүргэж байна.

1. Coway Airmega AP-1512HH Mighty 

Coway Airmega AP-1512HH Mighty нь Нью-Йорк хотын оффис дахь агаарт тархсан утаа, бохирдлыг 30 минутын дотор 99.6%-иар бууруулсан. Энэ нь бусад шилдэг төхөөрөмжүүдийн адил үр дүнтэй байсан бөгөөд олон удаагийн туршилтын үр дүнд батлагдсан агаар цэвэршүүлэгч юм. Уг агаар цэвэршүүлэгчийг ахуйн зориулалтаас нь арай илүү өндөр хүч чадлаар ажиллуулан олон удаа туршжээ. Шүүлтүүрийг 2 жилийн турш, зориулалтаас нь хоёр дахин илүү хугацаагаар ажиллуулсан ч төхөөрөмжийн үйл ажиллагаанд ямарваа нэгэн доголдол гараагүй ажээ. Тэгэхээр урт хугацаанд ашиглахад нэн тохиромжтой, зардалд ч хэмнэлттэй гайхалтай агаар цэвэршүүлэгч юм.  Жижиг хэмжээтэй, чимээгүй ажиллах чадвартай, дэлгэцийн гэрлийг унтрааж болдгоороо давуу талтай энэхүү төхөөрөмжийг унтлагын өрөө зочны өрөөнд хэрэглэхэд маш тохиромжтой.

2. Coway Airmega 100

Coway Airmega 100 нь тус брэндийн анхны цилиндр хэлбэртэй агаар цэвэршүүлэгч. Энэхүү төхөөрөмж нь таны гэрийн агаарын чанарыг үр ашигтай, хэмнэлттэйгээр сайжруулах олон төрлийн функцээс бүрдсэн. Airmega 100-ийн гол онцлог нь 3 шатлалт шүүлтүүрийн систем бөгөөд 360°-ийн орчим дах агаарыг цэвэршүүлдэг. Цаг тутамд 245 м.кв талбайн агаарыг цэвэршүүлэх чадвартай. Шүүлтүүрийг жилд нэг удаа сольдог тул солих зардалд ч хэмнэлттэй. Цэвэршүүлэгчийн тунгалаг сараалж нь өнгөө өөрчлөн агаарын чанарыг цаг тухайд нь мэдээлдэг. Сайн бол цэнхэр, дунд зэргийн ногоон, муу бол улбар шар, маш муу бол нил ягаан өнгөөр дохио болгон мэдэгддэг. Энэхүү ухаалаг өнгө кодлох систем нь хэрэглэгчдэд хүрээлэн буй орчныхоо агаарын чанарыг хянах боломжийг олгодог. Энэхүү төхөөрөмж нь агаарын чанарыг үнэлж, агаарын урсгалыг зохих хурдаар автоматаар тохируулдаг Auto Mode болон Precise Particle Sensor-ээр тоноглогдсон. Мэдрэгч нь PM2.5 тоосонцоруудад маш мэдрэмтгий бөгөөд тэжээвэр амьдтын үс, бактери зэргийг сайтар цэвэрлэдэг нь зах зээл дээрх ихэнх агаар цэвэршүүлэгчээс илүү болгож байгаа юм.

3. Coway Airmega 200M 


Coway Airmega 200M  нь Coway Airmega AP-1512HH Mighty-тэй үзүүлэлт, чанарын хувьд бараг адилхан. Мөн л чимээ багатай ажиллах чадвартай бөгөөд шүүлтүүрүүд нь харилцан хоорондоо солигдож болдог. Дэлгэцийн гэрлийг унтраах боломжтой мөн бас бусад нэмэлт тохиргоонууд ч бий. 200M-ийн агаар хүлээн авагч нь тойрог хэлбэрийн бус дөрвөлжин хэлбэртэйгээрээ онцлогтой. 

4. Winix 5500-2 


Winix 5500-2 нь тоосонцрын агаарын бохирдол дээр маш сайн үзүүлэлттэй. 30 минутын дотор агаарын бохирдлын 99.9%-ийг устгаж чаддаг. Харьцангуй бага эрчим хүч хэрэглэдэг, авсаархан, чимээгүй үйл ажиллагаа болон дэлгэцийн гэрлийг унтраах боломжтой гэсэн давуу талтай. Winix 5500-2 нь гадаад төрхийг эс тооцвол бусдаасаа ялгарах онцгой шинж чанаргүй ч таны амьсгалах агаарыг хангалттай цэвэршүүлж чадах бүтээгдэхүүн юм.

5. Blueair Blue Pure 311i Max 


Blueair Blue Pure 311i Max нь стандарт орон зайд буюу үйлдвэрээс заасан хамрах хүрээнд агаар цэвэршүүлэх гүйцэтгэл маш өндөр үзүүлэлттэй гарсан. Мөн дуу чимээ багатай, эрчим хүчний үр ашгийн хувьд ч өндөр үзүүлэлттэй, дэлгэцийн гэрлийг унтрааж, асаах боломжтой. Шинэчлэгдсэн мотор том, илүү нимгэн шүүлтүүрээр агаарын бохирдлыг шүүдэг, шүүсэн агаараа эргээд гаргах гарц нь илүү нээлттэй юм. Агаарыг гадагшлуулах гарц(амсар) нь эрчим хүчний хэрэглээ болон чимээг бууруулах онцгой ач холбогдолтой аж. Blueair-ийн апп нь танд агаарын чанарыг хянах, төхөөрөмжийн тохиргоог алсаас удирдах боломжийг олгодог. Мөн энэ нь маш сонирхолтой дизайнтай, олон төрлийн өнгөний сонголттой, угааж болох даавуун бүрээснүүдтэй гэдгээрээ онцлог давуу талтай. Нэгэн жижиг дутагдал: Компанийнхаа шүүлтүүрийг 6-9 сар тутамд сольж байхыг зөвлөдөг бөгөөд энэ нь зарим ижил төрлийн агаар цэвэршүүлэгчтэй харьцуулахад жилд гарах зардал нь өндөр.

6. Levoit Vital 200S

Levoit Vital 200S нь Coway Airmega AP-1512HH Mighty-тэй гүйцэтгэлийн хувьд төстэй бөгөөд эрчим хүчний үр ашиг, дуу чимээ багатай, дэлгэцийн гэрлийг унтрааж ч болох боломжтой. Нью-Йорк хотын орон сууцанд урт хугацааны туршилт хийсэн бөгөөд нэг жилийн турш төгс гэж хэлж болохуйц гайхалтай үр дүнтэй харуулж байжээ.

7. Blueair Blue Pure 211i Max 


Blueair Blue Pure 211i Max нь том талбайд, ойролцоогоор 500 метр.кв талбайн агаарыг чийгшүүлэх чадамжтай. Ажиллах горимыг дунд зэргээр нь ажиллуулан өрөөнд байгаа нягтрал ихтэй утааг 99.9% устгасан. Эрчим хүчний хэмнэлттэй, ажиллуулах явцад чанга дуу чимээ гардаггүй. Дэлгэцийн гэрлийг унтрааж болох бөгөөд унтаж амрахдаа гэрэлд мэдрэмтгий хүмүүст тохиромжтой. Бага насны хүүхдээс хамгаалсан түгжээ болон хамгаалалтын горимтой. Түүний агаарын чанарын мэдрэгч нь таны өрөөний тоосонцрын бохирдлыг 1, 2.5, 10 микрон буюу хамгийн нарийн ширхэгтэй тоосонцрыг ч (PM1, PM2.5, PM10—ерөнхийдөө утаа, тоос, цэцэгсийн тоос) хэмждэг. Апп нь агаарын чанарыг хянаж, төхөөрөмжийн тохиргоог удирдах боломжийг олгодог.  

8. Blueair Blue Pure 511

Blueair Blue Pure 511-ийн хэмжээгээрээ ч, хүчин чадлаараа ч гайхалтай гэж хэлж болохоор маш сайн гүйцэтгэлтэй агаар цэвэршүүлэгч юм. Туршилтаар 30 минутын дотор хамгийн өндөр тохиргоо дээрээ агаарын бохирдлын 96.9%-ийг, дунд тохиргоонд 89.6%-ийг цэвэрлэж чадсан. Энэ цэвэршүүлэгч нь бас маш чимээгүй, өндөр тохиргоонд ч 50 децибелээс бага чимээ гаргадаг. Дундаж хурд дээр 3.5 ваттаар ажилладаг бөгөөд эрчим хүчний хувьд ч маш үр ашигтай. 4 фунтээс бага жинтэй тул хүссэн газраа тавьж болно, мөн дэлгэц нь автоматаар унтдаг тул таны амрах эсвэл ажиллах үед саад болохгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button