Авто

Нүүрсэн яндангүй машиныг журамлана

Нүүрсэн яндангүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэхдээ “Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 804 мянган автомашин бүртгэлтэй байна. Өнгөрсөн 2023 онд энэ тоо 325 мянга байсан. Ухаалаг камерын системүүдэд хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо өдөрт 350-400 мянгад тоологдож байна. Захын дүүргийн камерууд ухаалаг системд нэгдээгүй байгаа. Энэ сарын 25-ний өдрөөс бүх 176 камер ухаалаг системд нэгдэнэ. Тэгэхээр энэ тоо улам өсөх байх.

Мөн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд ялангуяа “Приус” загварын автомашинууд зориулалтын нүүрсэн яндангаа сольсноор агаарт хот утаа ихээр ялгаруулж байна.

Тээврийн цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудад эхний удаа сануулж байгаа. Дараагийн удаа шууд автомашиныг нь журамлаж, зориулалтын нүүрсэн яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулна гэдэг албадлагын арга хэмжээ авч эхэлсэн. Өнгөрсөн жилд 40 мянган нүүрсэн яндан гадагшаа зарагдсан байна. Яндан дотор нь байгаа үнэтэй металлуудыг салгаж авдаг юм байна. Иргэд 1.5-2 сая төгрөгөөр яндангуудыг зарж байна гэсэн мэдээлэл авсан” гэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button